• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Мөнхсайхан: Иргэдийн жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг Засаг даргын үзэмжээр хааж, боож байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхантай жагсаал цуглаан хийх эрх чөлөө сэдвээр ярилцлаа.

-Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйлсийн нэг. Гэтэл Монголд энэ эрх чөлөө хязгаарлагдмал байгаа. Энэ асуудлаар тодорхой судалгаа хийсэн хүний хувьд юу хэлэх вэ?

-Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан эрхтэй,” “Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж зааж өгсөн. Үүний дагуу 1994 онд УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг баталсан юм. Энэ хуулинд жагсаал, цуглаан хийх иргэн, байгууллага харьяалах Засаг даргад мэдэгдэж, зөвшөөрөл авдаг тогтолцоог тусгаж өгсөн. 2005 онд энэ хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуульд байсан зөвшөөрөл гэдэг үгийг өөрчилж, мэдэгдэл болгосон. Хэдийгээр зөвшөөрөл гэдэг үгийг мэдэгдэл болгож сольсон боловч хуулийн агуулга нь жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг хэвээрээ үлдчихсэн. Тийм болохоор иргэн жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэхийн тулд энэ хуулийн дагуу Засаг даргад заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Харин мэдэгдлийг нь бүртгэхээс татгалзах эрх Засаг даргад байна. Хуулийг харах юм бол, иргэн жагсаал, цуглаан хийхээсээ өмнө тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ. Засаг дарга ажлын гурван өдөрт багтаагаад хариу өгнө. Хариу өгөхгүй бол жагсаал, цуглаанаа хийж болно. Гурван өдрийн дотор бүртгэсэн - зөвшөөрсөн хариу өгвөл бас цуглаанаа хийчихнэ. Хэрвээ мэдэгдлийг нь бүртгэж авахгүй бол иргэн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүх гомдлыг нь ажлын зургаан өдөрт багтааж шийдвэрлэнэ. Ийм л хуулийн зохицуулалт үйлчилж байгаа нь жагсаал, цуглаан хийх эрхийг ноцтой зөрчдөг.

-Яагаад жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?

-Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол хэзээ ч хязгаарлаж болдоггүй туйлын зүйл биш л дээ. Зайлшгүй үндэслэл гарвал хязгаарлаж болдог. Гэхдээ энэ эрх чөлөөг хязгаарлахад, манай улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактаар гурван янзын шаардлага тавьдаг юм. Нэгдүгээрт, энэ хязгаарлалтыг хуулиар тогтоосон байх ёстой. Одоо Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулж байгаа болохоор энэ шаардлагыг хангасан гэж үзэж болно. Хоёр дахь шаардлага нь гэвэл зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх ёстой. Жишээлбэл, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах, нийгмийн дэг журмыг алдагдуулах, хүн амын эрүүл мэндийг хохироох, бусдын эрх, эрх чөлөөнд халдах аюултай жагсаал, цуглаан байвал хязгаарлаж болно. Манай хуульд ийм агуулга бий. Гуравдугаарт, уг хязгаарлалт нь сая дурдсан ашиг сонирхлуудыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай, тохирсон байх ёстой. Харин манай хуулинд байгаа мэдэгдэл нэртэй зөвшөөрлийн тогтолцоо нь гурав дахь шаардлагыг огт хангадаггүй. Өөрөөр хэлбэл, зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлаж болох ч тэр хязгаарлалт нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хамгийн багаар хязгаарласан, зөвхөн зайлшгүй хэмжээнд л байх ёстой. Зайлшгүйгээс бусад үед хязгаарлаж болохгүй.

-Зайлшгүй шаардлага гэж...?

-Засаг дарга хэрвээ зөвшөөрөл өгөхгүй бол жагсаал, цуглаан болохгүй шүү дээ. Энэ зохицуулалт зайлшгүй байх шаардлагыг хангахгүй. Юуны өмнө, Засаг дарга жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх боломжтой. Яахав, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэл байвал Засаг дарга бүртгэхгүй, зөвшөөрөхгүй байж болно гэж байгаа юм. Тэр зүйлд дайн сурталчлах, үндэстэн, ястныг хооронд хагаргах, ялгаварлан гадуурхах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулах, эмх замбараагүй явдал бий болгох зэрэг хууль бус зорилгоор, эсхүл албан ёсны бүртгэлгүй нам, ТББ-аас санаачилсан, мөн нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэг хориглосон газарт жагсаал, цуглаан зохион байгуулах бол бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Харин Засаг даргын хувьд энэ заалтыг өөрийн үзэмж, таамгаар тайлбарлаад байдаг. Үндэсний аюулгүй байдал гэдгийг маш өргөн хүрээнд ойлгоод, субъектив байдлаар тайлбарлаж, мэдэгдлийг бүрт­гэхээс татгалздаг. Мөн хуульд огт заагаагүй үндэслэлээр Засаг дарга иргэдийн жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж байсан тохиолдол цөөнгүй гардаг. Жишээлбэл, 2006 онд “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөнөөс жагсаал, цуглаан хийх мэдэгдэл өгөхөд Засаг дарга “Өөр үйл ажиллагаатай давхацсан, автомашины хөдөлгөөнд саад учруулна, иргэдийг бухимдуулна” гэсэн шалтгаан хэлж, татгалзсан байдаг. Мөн саяхан л гэхэд утааны эсрэг аав, ээжүүд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл өгөхөд цэргийн баярын үйл ажиллагаатай давхцаж байна гэсэн шийдвэрийг үдээс өмнө Засаг дарга гаргаж өгсөн байгаа юм. Хуульд бол өөр үйл ажиллагаатай давхацсан гэсэн үндэслэлээр жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзах заалт байхгүй. Гэхдээ энэ Засаг даргын шийдвэр олон нийтийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэлтэй тулсан учир үдээс хойш захирамжаа өөрчилж, утааны эсрэг жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрсөн байсан л даа. Би 2006 оны жишээ хэллээ. 2017 оны жишээ ч татлаа. Энэ мэтээр Засаг дарга хуульд байгаа болон байхгүй үндэслэлээр өөрийнхөө үзэмжээр татгалздаг. Жагсах, цуглах гэдэг Засаг даргын үзэмжийн асуудал болчхоод байна.

-Тэгвэл Засаг даргаас зөвшөөрөл авдаг энэ тогтолцоо иргэдийн жагсах, цуглах эрхийг шууд зөрчөөд байгаа юм биш үү?

-Мэдэгдэл гэсэн нэртэй зөвшөөрлийн тогтолцоо бол иргэдийн эрхэд халдсан, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж болно. Учир нь, энэ бол иргэдийн эрхэд хамгийн бага халдах арга зам биш. Мэдээж нийгмийн дэг журмыг ал­дагдуулсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг, хүчирхийлэл үйлдсэн, зэвсэг хэрэглэсэн жагсаал, цуглааныг хориглох ёстой. Үндсэн хуулийн дагуу төр ийм зүйлийг хийлгэж болохгүй. Гэхдээ ийм эрсдэлтэй гэдгээр түрий барьж, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг бүрэн үгүйсгэж болохгүй. Одоо бол жагсаал, цуглаан хийх эрхийг Засаг даргаас хамааралтай болгож, уг эрхийн агуулгад хэтэрхий халдаад байна. Харин үүний оронд жагсаал, цуглаан хийх эрхэд илүү бага халддаг арга замыг бид сонгох ёстой. Жинхэнэ мэдэгдлийн тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа. Жишээлбэл, жагсаал, цуглаанаас гурав, эсвэл дөрөв хоногийн өмнө Засаг даргад мэдэгддэг. Мэдэгдсэн тэр өдрөө л жагсаал, цуглаанаа хийж болдог болох хэрэгтэй. Энэ нь ямар учиртай юм гэхээр, Засаг дарга иргэд жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх боломжийг олгоно. Нөгөө талаас жагсах, цуглах эрхээ эдэлж байгаа хүмүүс рүү бусад иргэд болоод байгууллагаас халдаж, саад учруулахаас сэргийлэх. Мөн жагсаж, цуглаж буй иргэд эмх замбараагүй байдал бий болгож бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах юм бол таслан зогсооход бэлэн байна. Ийм учраас мэдэгдэх ёстой байдаг. Үүнийг мэдэгдлийн тогтолцоо гэж байгаа юм. Энэ нь өөрөө нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдал зэрэг ашиг сонирхлуудыг зайлшгүй хамгаалахад зориулагдсан тогтолцоо гэж ойлгож болно.

-Дэлхийн олон оронд мэдэгдлийн тогтолцоог ашиглаж байгаа юу?

-Дэлхийн ихэнх ардчилсан орон мэдэгдлийн тогтолцоог ашигладаг. Учир нь зөвшөөрлийн тогтолцоо бол мэдэгдлийнхээс муу. Яагаад гэвэл жагсаал цуглаан хийх эрхийг үгүйсгэчхээд байгаа байхгүй юу. Нэг талаас нийтийн эрх ашиг, нийгмийн дэг журам гэж байна. Нөгөө талаас жагсаал, цуглаан хийх эрх чөлөө гэж бий. Энэ хоёрын тэнцвэрийг олох хэрэгтэй. Одоо бол жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг нь шалан дээр хаячхаад, Засаг дарга үзэмжээрээ шийдэж байна. Ядаж байхад Засаг дарга өөрөө улс төрийн албан тушаалтан. Гэтэл жагсаал, цуглаан хийж байгаа хүмүүс нийгэм, эдийн засгийн асуудлууд болоод эрх барьж байгаа намын бодлогын алдааг ихэнхдээ шүүмжилсэн байдаг. Тийм болохоор Засаг дарга улс төрийн үзэмжээр хандаж, бүртгэхээс татгалзах гээд байдаг. Ийм учраас жагсаал, цуглаан хийх эрхийг хэтэрхий хязгаарласан зөвшөөрлийн тогтолцооноос татгалзаж, жинхэнэ мэдэгдлийн тогтолцоо руу шилжих шаардлагатай байна.

-Жагсаал, цуглаан хийх бол иргэд төрийн үйл хэрэгт оролцож байгаа оролцооны нэг хэлбэр мөн биз дээ?

-Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө маш чухал. Яагаад гэвэл, иргэн ганцаараа үзэл бодлоо илэрхийлэх нэг хэрэг. Энэ тохиолдолд тийм ч олон хүнд хүрэхгүй байх магадлал өндөр. Тэгвэл жагсаал, цуглаан бол улс төрийн эрх чөлөө. Хүмүүс ганцаараа үзэл бодлоо илэрхийлснээс илүү нийтээрээ цуглаад, нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлыг шийдвэрлэхийн төлөө тэмцэх боломж олгодог. Утааг бууруулах, ядуурлыг багасгах, авилгатай тэмцэх гэх мэт шаардлагуудыг төрд тавьдаг. Дуу хоолойгоо маш хүчтэй илэрхийлдэг, хүмүүсийн анхаарлыг хандуулдаг, хэвлэл, мэдээллийнхнийг ч гэсэн татаж чаддаг. Цаашлаад төр засгийнхны шийдвэрт нөлөөлдөг чухал эрх. Нөгөө талаар иргэний бусад эрхээ эдлэхэд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, сурч боловсрох эрхээ эдлэхийн төлөө жагсаж болж байна. Энэ сарын 28-нд гэхэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд жагсаж, цугласан. Сургуулийнх нь ихэнх багш, захирал, удирдлагууд нь дохионы хэлээр ярьдаггүй, хичээлээ заадаггүй гэнэ. Тиймээс хүүхдүүд суурь боловсролоо эзэмшиж чада­хааргүй болсон. Улмаар дохионы хэлээр ярих чадвартай хүмүүсийг багшаар ажиллуулах шаардлагыг тавьж, жагссан. Энэ бол жагсаал, цуглаан хийх эрх чөлөөгөө эдэлж байгаа, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр. Нөгөө талаар сурч боловсрох эрхээ эдлэхэд жагсаал, цуглаан хийх эрхээ ашиглаж байна гэсэн үг. Иймд, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол Үндсэн хуульд заасан бусад эрхүүдийг бодитой биелүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Аяндаа үүссэн цуглаан гэдэг нэр томъёог дэлхий нийтэд бас ашиглаж байгаа юм билээ. Энэ тал дээр та бас тодорхой судалгаа хийсэн байх?

-Мэдэгдлийн тогтолцоог ихэнх улс орон ашиглаж байгаа гэсэн дээ. Тэгвэл аяндаа үүссэн цуглаанд бол мэдэгдэл шаардах ёсгүй. Аяндаа үүссэн цуглаан гэхээр тодорхой зохион байгуулагчгүй эсхүл тодорхой нэг үйл явдалтай холбоотойгоор тал талаас цуглаад, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх үйл явц юм. Тухайн үйл явдал болж байгаа мөчид үзэл бодлоо илэрхийлэх нь энэ эрхийн хамгийн чухал амин сүнс учраас аяндаа үүссэн цуглааныг мэдэгдэлгүй хийхээр зөвшөөрдөг. Би жишээ татъя. 2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ Өршөөлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулинд авилгын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх агуулга орсон байсан. Тиймээс Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсан. Олон нийт ч гэсэн маш ихээр шүүмжилж, эсэргүүцэж байсан. Гэвч 2015 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр цахим ертөнцөд хэсэг залуус үзэл бодлоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй нь гэж үзээд, төв талбайд цуглаан хийсэн. 10 орчим хүн л очсон. Ямар ч хүчирхийлэл үйлдээгүй, хууль зөрчөөгүй, бусдын эрхэнд халдаагүй. Тайвнаар цуглаж, авилгын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Гэтэл цагдаа нар очиж, цуглааныг хүчээр тараасан. Улмаар энэ цуглааныг зохион байгуулсан гэх Ц.Мөнхбат гэдэг иргэнийг бүртгэлгүйгээр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан гэж үзээд, шүүхэд өгсөн. Цаашлаад шүүгч жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 25 мянган төгрөгөөр торгож, шийтгэсэн. Энэ нь өөрөө жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчиж байгаа юм. Учир нь, энэ бол аяндаа үүссэн цуглаан байсан. УИХ-ын чуулганаар тухайн үед авилгын хэрэгтэй хүмүүсийг өршөөх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар асуудлыг тэр өдөртөө шийдээд, Өршөөлийн хуулийг баталчих боломжтой байсан учраас хурдхан цуглаж, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал байсан. Хэрвээ тэр хүмүүс жагсаал, цуглаан хийх журмын дагуу Засаг даргад мэдэгдлээ өгөөд, ажлын гурван хүлээсэн бол УИХ Өршөөлийн тухай хуулиа тэр өдрөө батлаад, авилгын хэрэгтнүүдийг өршөөчих боломжтой байсан. Энэ тохиолдолд иргэд хэд хоногийн дараа жагсаад ямар ч үр дүнгүй болно. Ач холбогдолгүй болчихно. УИХ хуулиа баталдагаа батлаад, авилгын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөчихнө. Нэгэнт хууль батлагдсаны дараа жагсаад яах юм бэ. Тийм болохоор яг тухайн нөхцөлд, үйл явдалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, аяндаа үүссэн цуглааныг мэдэгдэхгүйгээр, бүртгүүлэхгүйгээр тайвнаар хийх эрхийг иргэд эдлэх ёстой. Харамсалтай нь манайд ийм зохицуулалт алга л даа.

-Цагдаа нарт албадан тараах эрх байдаг юм уу?

-Сая гуравдугаар сарын 8-ны өдөр гурван эмэгтэй төв талбайд цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл цагдаа нар албадан тарааж байх жишээтэй. Уг нь хэдхэн хүн тайвнаар цугласан шүү дээ. Энэ бол өнөөх л зөвшөөрлийн тогтолцоо үйлчлээд байгаагийн илрэл. Мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй гээд. Гэхдээ би энд мэдэгдлийн тогтолцоог огт үгүйсгээгүй шүү. Жагсах, цуглах гэж буй иргэд ерөнхийдөө мэдэгддэг байх ёстой. Мэдэгдэлд заасан өдрөө л тайвнаар жагсаал, цуглаан хийх эрхтэй болох ёстой. Мэдэгдэж байгаа чинь жагсаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, цаашлаад нийгмийн дэг журмыг хангах, эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Олон тооны хүмүүс жагсаж, цуглавал мэдэгдэх, харин гуравдугаар сарын 8-ных шиг ганц эсвэл цөөн тооны хүн энэ эрхээ тайвнаар эдэлж байвал эсхүл түрүүн дурдсан шиг аяндаа тайванаар цуглаж жагсаж байгаа бол мэдэгдэхийг шаарддаггүй олон улсын жишиг бий. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөг илүү баталгаатай болгохын тулд бид энэ жишгийг хуульчлах хэрэгтэй. Албадан тарааж байгаа асуудал бол олон удаа давтагдаад байгаа юм. Цагдаа нар хууль зөрчиж байгаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг ягштал барьж, мэдэгдээгүй, зөвшөөрөөгүй цуглааныг тараахгүй байгаа юм. Энэ зүйлийг харах юм бол, бүртгэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулж тохиолдолд Засаг дарга тухайн цуглааныг тараах тухай мэдэгдлийг бичгээр өгнө. Түүний дараа хоёр цагийн дотор жагсаж байгаа иргэд сайн дураараа тарахгүй бол цагдаа албадан тараах ёстой. Гэтэл манайд маш олон тохиолдолд цагдаа хуулийн дагуу ажиллахгүй байгаа юм. Нэгдүгээрт, Засаг дарга ч гэсэн мэдэгдлийг өгдөггүй. Дээрээс нь цагдаа хоёр цаг хүлээхгүйгээр тайван жагсаал, цуглааныг шууд л албадаад тараачихдаг. Уг нь хуулийн зохицуулалтыг харах юм бол иргэд бүртгүүлээгүй ч гэсэн хоёр цаг жагсчих, цуглачих боломж байгаа юм. Харамсалтай нь цагдаа нар хуулиа байнга зөрчдөг.

-Цагдаа эрхээ хэтрүүлж хэрэглэж байна гэсэн үг. Энэ асуудлыг зохицуулсан зохицуулалт байдаг уу?

-Иргэд гомдол гаргаж болно. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гарах журмын тухай хууль гэж байгаа. Энэ дагуу цагдаа хууль бусаар жагсаал, цуглааныг албадан тараасан талаар дээд тушаалтанд нь гомдол гаргах эрхтэй. Цаашлаад бусад эрх нь зөрчигдсөн бол шүүхэд хандах ч эрх бий.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Ипотекийн зээл
ХУРААХ
Л.Баярсайхан: “Баярлалаа эмч...
Салбарынхаа ажлыг...

О.Мөнхсайхан: Иргэдийн жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг Засаг даргын үзэмжээр хааж, боож байна

Пунцагболд 2017-03-30

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

NBA-ын талбайд болсон тоглолтын шилдэг 5 (25-10-22)

10 цагийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер улирлын эхний тоглолтод хожил байгууллаа

10 цагийн өмнө өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

10 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана

10 цагийн өмнө өмнө

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

10 цагийн өмнө өмнө

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

10 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна

10 цагийн өмнө өмнө

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

18 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

18 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэц хуралдана

18 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

19 цагийн өмнө өмнө

БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

19 цагийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

О.Саранчулуун: Жагсаж, дуугарч чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхээс цааргалж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бейсен: Заавал жагсаал цуглаан хийж байж цалин тэтгэвэр нэмэх ёстой юу

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Оюутолгойн гэрээг улсын нууцад авах ямар ч шаардлагагүй

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов

1 өдрийн өмнө өмнө

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

ТЦА: Жолооч нар ШТС руу дугаарлаж замын түгжрэлийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

2 өдрийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

2 өдрийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах