• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Театрын тайзны ард амьдрал буцалдаг

Ажил үйлс нь амжилттай яваа нэгний ард сайн хань ижил байдаг гэдэг. Тэгвэл театрын сайн уран бүтээлийн ард жүжигчин, найруулагчаас гадна сайн арын албаныхан байдаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. Театрын уран бүтээл гэдэг хамтын хичээл, зүтгэлийн дүнд гардаг ч “би” гэж цээжээ дэлддэггүй театрын арын албаныхан ёстой л “баатрууд” гэлтэй. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаа УДЭТ-ын арын албаныхны ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Жүжиг эхлэхэд тайзан дээр амьдрал буцалж байдаг хэдий ч тайзны ард ч энэ байдал үргэлжилдэг. Магадгүй хамгийн ширүүн өрнөдөг ч байж болох юм. Учир нь тайзны ард жижиг хэрэглэл, гэрэлтүүлэг, дуу шуум санхүү, захиргаа гэх зэрэг албанд маш олон хүмүүс зөвхөн тэр жүжгийн төлөө нэгэн сэтгэл, нэгэн амьсгалаар амьсгалж, хөдөлмөрлөж байдаг хэмээн УДЭТ-ын ахмад ажилтан нэгэн удаа дурсан ярьж байсан билээ. Өнөөдөр дэлхий нийтээр “Театрын өдөр”-ийг 55 жилдээ  тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй учраас УДЭТ-ын ажилчид тун завгүй байлаа. Тус театрын хамт олон энэхүү өдрийг тохиолдуулан Сонгодог жүжгийн өдрийг зарласан бөгөөд дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээхээр болжээ.

Г.Алтангэрэл: “Нора” жүжгийн тайз сэтгэлээс гардаггүй

УДЭТ-ын тайзан дээр аль хэдийнэ алдарт “Гамлет” жүжгийн  эхний үзэгдлийн тайз сүндэрлэжээ. УДЭТ-д тоглогдож буй жүжиг бүрийн тайзыг тайзны албаныхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус албыг СТА Г.Алтангэрэл хариуцан ажилладаг бөгөөд нийт 12 хүнтэй гэнэ. Тэрбээр “Тайз заслын ажил жүжиг тоглогдохын урьд өдөр эхэлдэг. Харин өмнө нь тоглогдоод удсан жүжгийн хэрэгслийг 3-4 хоногийн өмнө засч, сэлбэдэг. Би театрт 30 гаруй жил ажиллаж байна. 1986 онд Г.Доржсамбуу найруулагч Нора жүжгийг найруулан тавьж байлаа. Тэр жүжгийн тайзыг анх тавихад “театрын жүжгийн тайз ийм л байдаг юм байна” гэж ойлгож байсан” хэмээн хуучилсан юм.

Д.Мягмарсүрэн: 300 гаруй жүжгийн жижиг хэрэглэл бий

Театрын жүжгийг жижиг хэрэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин энэхүү албыг маш хариуцлагатайгаар тасралтгүй 50 гаруй жил авч яваа нэгэн бол УДЭТ-ын жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн юм. Тэрбээр энэ жил тус театрын арын албанд 35 жил тасраад буй УГЗ хэмээх цолыг авчирсан билээ. Түүний өрөөнд одоогийн байдлаар 300 гаруй жүжгийн хэрэгсэл байдаг гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Би театрт 47 дахь жилдээ ажиллаж байна. Манай театр У.Шескпирийн гэхэд найман жүжиг найруулан тавьж, тайзны бүтээл болгосон байдаг. Үндэсний жүжиг бол олон. Харин надад одоо 300 гаруй жүжгийн жижиг хэрэгсэл байна. Би бардам хэлэхэд, төрийн шагналт, театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан жүжгийн 70 хувь нь кассаар олон нийтийн хүртээл болсон бол 30-50 хувь нь маркетингийн хийж байгаа ажил гэж боддог. Түүхийн жүжгийн жижиг хэрэгслүүдээс  буу, бурхан тахилыг л хамгийн өвөрмөц, чамин гэж хэлнэ. Тийм болохоор түүхэн жүжгийн хэрэгслүүддээ илүү хайртай. Ер нь надад хүний хар нүднээс бусад нь бий. Шүдэнз гэхэд янз бүрээрээ л байна” гэв. Нээрээ л Д.Мягмарсүрэн гуайн хэлснээр түүний өрөөнд шүдэнзнээс эхлээд бурхан, тахил, чихмэл, лааны суурь гээд хүний амьдралд хэрэгтэй бүхийл зүйлс байсныг онцолъё.

Р.Мөнхцэцэг:Гамлет жүжигт 16 янзын гэрэл тааруулдаг

Театрын бас нэгэн амин сүнс нь гэрэлтүүлгийн алба. Тус албыг СТА Р.Мөнхцэцэг хариуцан ажилладаг гэнэ. Тэрбээр “Би арван жилийн сургуулиа төгсөөд театрт орж байлаа. Анх угтагчаар ажилд орж байсан. Харин 1993 оноос эхлэн гэрлийн оператороор ажиллаж байна.Манай алба театрт зохион байгуулагдаж буй хурал цуглаан, байгууллагын уран бүтээл, тоглолт, тайзны жүжгийн гэрлийг өөрөө хариуцан ажилладаг. Одоогийн байдлаар гэрлийн 12 ажилчин байдаг” хэмээсэн юм. Биднийг очих үед Гамлет жүжгийн тоглолтод бэлдэж байсан бөгөөд тус жүжигт 16 төрлийн гэрэл тааруулна гэдгийг онцолсон. Тайзны ард хүн бүр өөр өөрийн ажлыг хийнэ. Тэр дундаа жүжиг эхэлсэн үед бүгд хариуцлагатайгаар чин сэтгэлээсээ ажлаа хийдэг байна.

Бадагаева Туяна: Хувь заяагаа театрт зориулсан хүмүүсийн хүчээр театр оршин тогтнодог

Мөн дэлхийн “Театрын өдөр”-ийг тохиолдуулан УДЭТ хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэхүү хуралд тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн профессор, Буриад улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт, “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна болон бусад албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр Буриад улсын гавьяат жүжигчин Бадагаева Туяна “Жинхэнэ уран бүтээлч гэдэг цөөн тоотой байдаг. Сэтгэл зүрх, оюун ухаан, өөрийн хувь заяа тэр бүгдийг театрт зориулдаг уран бүтээлч олон байдаггүй. Тийм хүмүүсийн хүчээр театр гэдэг оршин тогтнож байдаг. Тийм хүмүүсийн хувь заяа амар байдаггүй ч театрын хувь заяаг үүрэлцэж явдаг. Бүх театрт ажиллаж байгаа хүн бүр агуу их авьяастан байж чадахгүй. Театр оршин тогтнож байгаа л бол тухайн театрын дотор дээрх цөөн тооны авьяастнууд байдаг. Гэвч тэд хэзээ ч бий байгаа шүү гэж цээжээ дэлдэхгүй. Харин театрыг оршин тогтноход үргэлж хүч нь болж байдаг” гэв. Тэрбээр энэ сарын 27-28-нд “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашидын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Мөн тус театрын хамт олон дэлхийн театрын өдрийг тохиолдуулан хөдөө орон нутагт аялан тоглолт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод ирэх сарын 21-23-нд, Дархан-Уул аймагт ирэх сарын 28,29-нд, Орхон аймагт ирэх сарын 30 болон тавдугаар сарын 1-нд тоглох юм байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
НБА ТОК-2017 №15
Музейгээс 100 кг алтан зоос...

Театрын тайзны ард амьдрал буцалдаг

Батзаяа 2017-03-28

Сэдвүүд : #Кино, театр  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах