Аваргууд бүгд өрсөлдөгч бөхөө өвдөг шороодууллаа

Аваргууд бүгд өрсөлдөгч бөхөө өвдөг шороодууллаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашири 2-ээс барилдаж байгаа Сококуратай барилдаж хару башёгийн эхний даваагаа авлаа. Тэрбээр башёгийн эхний өдөр өвдөг шороодсон билээ.

Харин эргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгашири 1-ээс барилдаж байгаа Икойтой барилдаж давсан бөгөөд нэг даваа нэг унаатай болсон бол мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашири 1-ээс барилдаж байгаа Такеказитэй барилдаж ёрикири мэхээр давж хоёр даваатай боллоо.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгашири-1 Такеказитэй, Харүмафүжи маэгашири-2 Сококуратай, Какүрю маэгашири-1 Икойтой барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-1
Ёкозүна Какүрю М.Ананд 2-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0

Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 0-2
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 0-2
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 2-0
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 1-1
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-1
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.