Рамосын “Реал”-ын төлөө оруулсан сүүлийн 23 гоолын 19 хожлынх байжээ

Рамосын “Реал”-ын төлөө оруулсан сүүлийн 23 гоолын 19 хожлынх байжээ

Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб “Бетис”-ыг талбайдаа хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Реал Мадрид”-ын хамгаалагч Сержио Рамос хожлын гоол оруулсан. Энэ нь түүний энэ улирлын 10 дахь гоол юм байна.

Мөн Рамосын “Реал Мадрид”-ын төлөө оруулсан сүүлийн 23 гоолын 19 нь буюу 83 хувь нь хожлын гоол байжээ. Ерөөс Рамос гоол оруулсан бол “Реал” хождог гэх зүй тогтол бий болчихоод байна. Тэрбээр одоогоор “Реал”-ын төлөө 48 гоол оруулаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.