Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа

Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа

Шарлот Хорнетс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглож эцсийн мөчид 115-109 харьцаагаар Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Ийнхүү Бухнууд 32 хожил, 35 хожигдолтой дорнод бүсийн 9-рт бичигдэж плэй-оффд нэг алхамаар ойртсон бол түүний өмнө Милоуки Багс /32-34/ 8-рт, Детройт Пистонс /33-33/ 7-рт, Индиана Пэйсэрс /34-32/ 6-рт эрэмбэлэгдэж байна. Харин Бухнуудын ард  Майами Хит /32-35/ хожил, хожигдол тэнцүү бөгөөд дорнод бүсийн сүүлийн эрхүүдийн төлөө өрсөлдөж байна.

Тус тоглолтод Жимми Батлер 23 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дуэйн Уэйд 23, Рожан Ронда 20, Никола Миротик 24 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Жереми Ламп 26 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кемба Уолкер 21 оноо, 10 дамжуулалтыг өгчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.