“Реал” тэргүүллээ баталгаажуулах боломжоо алдлаа

“Реал” тэргүүллээ баталгаажуулах боломжоо алдлаа

Испанийн Ла лигийн хүрээнд “Валенсия” талбайдаа “Реал Мадрид”-ыг хүлээж авч, нөхөн тоглолтоо хийлээ. Энэ тоглолтод “Валенсия” хүчтэй өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, гурван оноо зулгаалаа. Харин “Реал Мадрид” 52 оноотой хэвээр үлдлээ. Хэрвээ энэ тоглолтод хожсон бол араасаа нэхэж байгаа “Барса”-гаас 4 оноогоор тасрах байсан юм. Гэвч тэд тэргүүллээ баталгаажуулж чадалгүй гурван оноо алдлаа.

Тоглолтын 4 дэх минутад Заза тооны харьцааг нээсэн бол 9 дэх минутад Орельяна нэгийг нэмжээ. Харин “Реал”-аас 44 дэх минутад Роналдо нэг гоол оруулсан байна. Ингэснээр тэрбээр 15 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.