“Манчестер Юнайтед” шөвгийн 16-д үлдлээ

“Манчестер Юнайтед” шөвгийн 16-д үлдлээ

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/16 шатны хариу тоглолтын зарим нь өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Францын “Сент-Этьен” клубтэй учраа таарсан Английн алдарт “Манчестер Юнайтед” шөвгийн 16 руу орлоо. Өнгөрсөн шөнө “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр хожсон юм.

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр буулгаж авлаа. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 16 дахь минутад Мхитарян оруулжээ. Мөн өнгөрсөн шөнө Германы “Шальке” талбайдаа “ПАОК”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэн. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Шальке” 4:3-аар хожиж, шөвгийн 16-д шалгарлаа.

Түүнээс гадна Оросын “Краснодар” клуб Туркийн “Фенербахче”-гийн талбайд 1:1-ээр тэнцсэнээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:1-ээр буулгаж авч, шөвгийн 16-д шалгараад байна. Өнөө шөнө шөвгийн 16-д шалгарах үлдсэн 13 багийн нэр тодорхой болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.