“Лестер” хожигдсон ч дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдлээ

“Лестер” хожигдсон ч дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдлээ

Өнгөрсөн улиралд Английн премьер лигт түрүүлж, итгэмээргүй амжилт үзүүлж чадсан “Лестер” клуб энэ жил Аваргуудын лигт ч тун сайн тоглож, хэсгээсээ гарсан. Улмаар 1/8 шигшээд Испанийн “Севилья” клубтэй учраа таараад байгаа билээ. “Севилья”-гийн хувьд энэ улиралд Ла лигт тун ч сайн тоглож, “Реал”, “Барса”-тай өрсөлдөж буй.

Тэгвэл хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө болж, “Севилья” 2:1-ээр хожлоо. Мэдээж “Севилья”-д бага зэрэг давуу тал үлдсэн. Мөн “Лестер” айлын талбайд гоол оруулсан учраас боломж байна. Харин тоглолтод тэд талбайдаа өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авахад л дараагийн шат руу орох боломж бий.

Энэ удаагийн тоглолтын 25 дахь минутад Сарабия гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 62 дахь минутад Корреа нэгийг нэмжээ. Тэгвэл “Лестер”-ээс 73 дахь минутад Жейми Варди тун хэрэгтэй нэг гоолыг оруулсан юм. Харин тоглолтод Англид болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.