“Ювентус” Португалийн “Порто”-г талбайд нь хожлоо

“Ювентус” Португалийн “Порто”-г талбайд нь хожлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж, өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Португалийн “Порто” клуб талбайдаа Италийн “Ювентус”-ыг хүлээж авсан. Энэ тоглолтод зочид өрсөлдөгчөө 0:2-оор буулгаж авснаар маш том давуу талтай боллоо.

Хариу тоглолтыг “Ювентус” талбайдаа хийнэ. Тэд нэг гоолын зөрүүтэй хожигдсон ч гэсэн дараагийн шатанд орох юм. Тоглолтын 27 дахь минутад “Порто”-гийн хамгаалагч Алекс Теллес хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг чөлөөлсөн. Улмаар 72 дахь минутад Пьяца гоолдож, тооны харьцааг нээсэн бол 74 дэх минутад Дани Алвес нэгийг нэмж, өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.