“Севилья”, “Атлетико” хожлоо

“Севилья”, “Атлетико” хожлоо

Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө дөрвөн тоглолт боллоо. Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж буй “Севилья” клуб энэ тойрогт “Лас-Пальмас”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 46 оноотой болж, “Барса”-гийн ар шилэн дээрээ дарсаар байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 80 дахь минутад Корреа оруулжээ.

Тэгвэл топ дөрөвт бичигдэж буй “Атлетико Мадрид” клуб энэ тойрогт “Сельта”-г талбайдаа хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 42 оноотой болж, дөрөвдүгээр байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 5 дпахь минутад Кабраль гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Харин 11 дэх минутад Фернандо Торрес гайхалтай нэгэн гоолоо тэнцүүлжээ. Гэвч 78 дахь минутад Гвидетти гоолдож, “Сельта” дахин тэргүүллийг гартаа авсан байна. Харин 86 дахь минутад Феррейра Карраско тэнцүүлж, 88 дахь минутад Гризманн хожлын гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.