Нью-Иорк Никс талбай дээрээ Сан Антонио Спөрс багийг буулгаж авлаа

Нью-Иорк Никс талбай дээрээ Сан Антонио Спөрс багийг буулгаж авлаа

Нью-Иорк Никс талбай дээрээ Сан Антонио Спөрс багтай тоглолоо. Тус тоглолтын эхний хагаст зургаан оноогоор илүүрхэж байсан Спөрс гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлж дөрвөн оноогоор хожигдож дуусгажээ. Харин шийдвэрлэх үед тоог тэнцүүлж чадсан ч илүү гарч чадалгүй 90-94 харьцаагаар Спөрс хожигдож улирлыг 41 хожил, 13 хожигдолтой өрнөд бүсэд хоёрт байгаа бол 23 хожил, 33 хожигдолтой Никс дорнод бүсэд 12-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Никсийн гарааны тав тэгш тоглосон бөгөөд Кармело Энтони 25, Деррик Рөүз 18, Кристапс Порзингс 16 оноог авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 36 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.