“Ювентус” зугтаж, “Рома” нэхсээр байна

“Ювентус” зугтаж, “Рома” нэхсээр байна

Италийн Сери А лигийн 24 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб энэ тойрогт “Кальяри”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 60 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёр гоолыг 37, 47 дахь минутад Игуаин оруулжээ. Ийнхүү тэрбээр 18 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Тэгвэл тэргүүлэгчийн араас нэхэж байгаа “Рома” клуб энэ тойрогт “Кротоне” клубыг талбайд нь 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж, 7 онооны зөрүүгээ барьж үлдлээ. Тоглолтын 40 дэх минутад Наингголан гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 77 дахь минутад Жеко нэгийг нэмж, лигийн 18 дахь гоолоо оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Интер 2-0 Эмполи
  • Палермо 1-3 Аталанта
  • Торино 5-3 Пескара
  • Сассуоло 1-3 Кьево
  • Сампдория 3-1 Болонья
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.