“Монако” тэргүүллээ хадгалж, “ПСЖ” нэхсээр байна

“Монако” тэргүүллээ хадгалж, “ПСЖ” нэхсээр байна

Францын лиг 1-ийн 24 дүгээр тойргийн 24 дүгээр тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч “Монако” клуб “Монпелье”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 55 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа.

Тоглолтын 16 дахь минутад Глик тооны харьцааг нээсэн бол Мбаппе 20 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл 47 дахь минутад Илтон тооны харьцааг ойртуулсан гоолыг оруулсан байна.

Нөгөө талд “ПСЖ” клуб талбайдаа “Лилль”-ийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 52 оноотой болж, тэргүүлэгчийг шил даран нэхсээр байна. Тоглолтын 70 дахь минутад Кавани лигийн 23 дахь гоолоо оруулсан. Харин 86 дахь минутад де Превиль тэнцүүлсэн бол Лукас Моура 90 дэх минутад хожлын гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.