“Байерн” шөвгийн наймд үлдлээ

“Байерн” шөвгийн наймд үлдлээ

Германы цомын тэмцээний 1/8 шигшээн эхний дөрвөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Германы шилдэг “Байерн Мюнхэн” клуб талбайдаа “Вольфсбург” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарч байгаа юм.


Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 17 дахь минутад Дуглас Коста оруулсан байна. Мөн энэ шатанд “Астория” клубыг “Арминия” торгуулийн цохилтоор буулгаж авсан бол “Хамбург” клуб талбайдаа “Кёльн”-ыг 2:0-ээр хожжээ. Мөн “Гройтер” клубыг “Боруссия Мюнхэнгладбах” талбайд нь 0:2-оор хожиж, дараагийн шатанд шалгарлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.