“Барселона” Эзэн хааны цомын финалд шалгарлаа

“Барселона” Эзэн хааны цомын финалд шалгарлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээ шатны хариу тоглолтын хүрээнд өнгөрсөн шөнө алдарт “Барселона” клуб талбайдаа “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч тоглолоо. Эхний тоглолт Мадрид хотод болох Каталаны баг өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авсан.

Тэгвэл энэ удаад талбайдаа 1:1-ээр тэнцэж, нийлбэр дүнгээр 3:2-оор хожсоноор финалд шалгарлаа. Тоглолтын 43 дахь минутад Луис Суарез гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 57 дахь минутад Сержи Робертон улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Ийнхүү “Атлетико” хүн илүүтэй үлдсэн ч 69 дэх минутад Янник Феррайра Карраско улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн байна.

 Гэвч 83 дахь минутад Кевин Гамейро гоолдож, тоог тэнцүүлсэн. Гэвч цааш шалгарч чадсангүй. Тоглолтын төгсгөлд нэлээд ширүүхэн юм болж, 90 дэх минутад Луис Суарез улаан хуудас авснаар тоглолт өндөрлөсөн. Өнөө шөнө “Алавес” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авна. Аль хожсон нь шигшээд шалгарах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.