Лам энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Лам энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Германы алдарт “Байерн Мюнхэн” клубын ахлагч, жигүүрийн хамгаалагч Филипп Лам энэ улирлыг дуусгаад их спортоо орхихоор төлөвлөж байгаа ажээ. Эдүгээ 33 настай ахмад тоглогч энэ улирлын төгсгөлд хөлбөмбөгийн пүүзээ тайлах тухайгаа багийн удирдлагуудад мэдэгдсэн байна.

Харин багийн удирдлагууд түүнийг клубын спортын захирлаар ажиллах санал тавьсан ч Лам зөвшөөрөөгүй аж.  Тэрбээр 1995 оноос “Байерн”-ын залуучуудын багт тоглож эхэлсэн бөгөөд 2002 онд үндсэн багийн төлөөх анхны тоглолт хийжээ.

Энэ хугацаанд тэрбээр Бундес лигт 8, Германы цомд 7 удаа түрүүлсэн. 2013 онд “Баейрн”-ы ахлагчаар тоглож, Аваргуудын лигт түрүүлсэн. Мөн Германы шигшээн ахлагчаар тоглож, дэлхийн аваргад түрүүлсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.