Криштиано Роналдо 32 нас хүрлээ

Криштиано Роналдо 32 нас хүрлээ

Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо хоёрдугаар сарын 5-ны буюу өчигдөр 32 нас хүрлээ. Тэрбээр 2016 онд тун арвин амжилттай улирлыг үдсэн. Юуны өмнө “Реал”-ын хамтаар Аваргуудын лигт түрүүлсэн.

Мөн Португалын шигшээ багтай Европын аваргад түрүүлсэн. Улмаар 2016 оны шилдэг тоглогч болж, “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэх удаагаа хүртсэн юм. Роналдо 2009 онд “Реал”-д ирснээсээ хойш гайхалтай амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ.

Тэрбээр өнөөдрийг хүртэл замналынхаа хугацаанд 802 тоглолтод оролцож, 568  гоол оруулж, 215 гоолын дамжуулалт өгчихөөд байна. Мөн 22 цом хүртсэн бөгөөд “Алтан бөмбөг” шагналыг дөрвөн удаа авчихаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.