“Ювентус” талбайдаа “Интер”-ийг буулгаж авлаа

“Ювентус” талбайдаа “Интер”-ийг буулгаж авлаа

Италийн Сери А лигийн 23 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа топ дөрөвт орохын төлөө өрсөлдөж буй “Интер”-ийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр “Ювентус” 54 оноотой болж ирлээ. Дээрээс нь тэд нэг тоглолт дутуу.

Харин “Интер” хожигдсоноор 42 оноотой үлдэж, 6 дугаар байр руу ухарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 45 дахь минутад Куадрадо оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Пескара 2-6 Лацио
  • Кьево 0-0 Удинезе
  • Женоа 0-1 Сассуоло
  • Эмполи 1-1 Торино
  • Аталанта 2-0 Кальяри
  • Палермо 1-0 Кротоне
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.