“Челси”, “Реал” Агуэрогийн төлөө өрсөлдөж эхэллээ

“Челси”, “Реал” Агуэрогийн төлөө өрсөлдөж эхэллээ

“Манчестер Сити” клубын довтлогч Сержио Агуэрогийн төлөө “Челси” болон “Реал Мадрид” клубүүд өрсөлдөж эхэлсэн талаар Sunday People мэдээлжээ. Лондоны багийн удирдлагууд ирэх зуны солилцоо наймааны цонхоор Аргентин эрийг авахаар төлөвлөж байгаа аж.  Мөн “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Антонио Конте түүнийг авахыг хүсч буй ажээ.

Ер нь бол “Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола энэ улирлын төгсгөлд түүнийг явуулахад бэлэн байгаа юм байна. Тиймээс Испанийн “Реал Мадрид” ч гэсэн Агуэрог авахыг хүсч, өрсөлдөж эхэлж. Испанийн баг түүний төлөө 75 сая фунт гаргахад бэлэн байгаа аж. Агуэро энэ улиралд “Сити”-гийн төлөө 25 тоглолтод оролцож, 18 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.