Манчестер хотын багууд хожлоо

Манчестер хотын багууд хожлоо

Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Топ дөрвөөс нэг хэсэгтээ мултарч, тавдугаар байрт бичигдэж байсан “Манчестер Сити” клуб энэ тойрогт “Соунси”-г талбайдаа хүлээж авч, арай гэж 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр "Сити" 4“ оноотой болж, гуравдугаар байр руу орж ирж байгаа юм. Харин “Соунси” 21 оноотой хэвээр үлдэж, 17 дугаар байрт бичигдэж байна.

“Сити”-гээс хоёр гоолыг “шинэ цэрэг” Габриэл Жезус 11, 90+2 дахь минутад оруулж, багтаа ялалт авчирсан. Ийнхүү тэрбээр “Манчестер Сити”-гийн төлөө эхний хоёр тоглолтдоо гурван гоол орууллаа. Харин “Суонси”-гоос 81 дэх минутад Сигурдссон нэг гоол оруулжээ.

Тэгвэл энэ улиралд тааруухан тоглолт үзүүлж байгаа “Манчестер Юнайтед” клуб 24 дүгээр тойрогт “Лестер”-ийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 45 оноотой болж, зургадугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Гэхдээ дээрээ яваа багууд руу оноогоор нэлээд ойртож ирж байгаа юм.

Тоглолтын 42 дахь минутад Мхитарян тооны харьцааг нээсэн бол 44 дэх минутад Ибрахимович премьер лигийн 15 дахь гоолоо оруулсан. Харин 49 дэх минутад Мата нэгийг нэмснээр “Юнайтед” хожжээ. “Лестер”-ийн хувьд энэ тойрогт хожигдсоноор 21 оноотой, 16 дугаар байрт бичигдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.