Ибра премьер лигт нэг улиралд 15 гоол оруулсан хамгийн ахмад тоглогч боллоо

Ибра премьер лигт нэг улиралд 15 гоол оруулсан хамгийн ахмад тоглогч боллоо

Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн хүрээнд “Манчестер Юнайтед” клуб “Лестер”-ийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авсан билээ. Энэ тоглолтын 44 дэх минутад “Улаан чөтгөрүүд”-ийн довтлогч Златан Ибрахимович нэг гоол оруулсан.

Ингэснээр тэрбээр Английн премьер лигт нэг улиралд 15 гоол оруулсан хамгийн ахмад тоглогч боллоо. Тэрбээр лигийн 15 дахь гоолоо оруулахдаа 35 нас, 125 хоногтой байсан юм.  Ибра түүнээс гадна премьер лигт гурван гоолын дамжуулалт өгчихөөд байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.