“Сити” хожиж, “Юнайтед” тэнцлээ

“Сити” хожиж, “Юнайтед” тэнцлээ

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт топ дөрвийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб “Вест Хэм”-ийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 46 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Гэхдээ 2-4 дүгээр байрт бичигдэж байгаа багуудтай зэрэгцэж ирлээ.

Тоглолтын 17 дахь минутад Кевин Де Брюйне тооны харьцааг нээсэн бол 21 дэх минутад Сильва нэгийг нэмжээ. Улмаар 39 дэх минутад “Сити”-гийн шинэ тоглогч Габриэл Жезус нэгийг нэмсэн бол Яя Туре 67 дахь минутад торгуулийн цохилтоос гүйцээсэн байна.

Мөн энэ шатанд “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Халл”-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 42 оноотой болж, зургадугаар байрт бичигдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.