“Барселона” эхний хожлоо авлаа

“Барселона” эхний хожлоо авлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Испанийн алдарт “Барселона” клуб Мадрид хотын “Атлетико Мадрид”-тай учраа таарсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө “Атлетико” талбайдаа “Барселона”-г хүлээж авч, 1:2-оор хожигдлоо.

Тоглолтын 7 дахь минутад Луис Суарез гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 33 дахь минутад Месси нэгийг нэмжээ. Тэгвэл 59 дэх минутад Гризманн гоолдож, тооны харьцааг ойртуулсан байна. Хариу тоглолт энэ сарын 7-ны өдөр “Барселона”-гийн талбайд болно. Тиймээс цааш шалгарах магадлал Каталаны багт илүү байгаа юм.

Өнөө шөнө Испанийн цомын хагас шигшээн хоёр дахь тоглолт болно. Шөвгийн наймд “Реал”-ыг мулталж дөнгөсөн “Сельта” клуб талбайдаа “Алавес”-ыг хүлээж авах учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.