Африкын цомын тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хагас шигшээ шатанд Буркина Фасогийн шигшээ баг Египеттэй тулсан. Энэ тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр баг тус бүр нэг гоол оруулж, улмаар асуудал торгуулийн цохилтоор шийдэгдэхэд Египет өрсөлдөгчөө 3:4-өөр буулгаж авлаа.
Тоглолтын 66 дахь минутад Салах тооны харьцааг нээсэн. Харин 73 дахь минутад Бансе тэнцүүлжээ. Улмаар торгуулийн цохилт цохиход Египетийн шигшээ бага зэрэг илүү байж, финалд үлдэж чадлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.