“Селтик” Дембелег “Челси”-д 35 саяар зарахаас татгалзлаа

“Селтик” Дембелег “Челси”-д 35 саяар зарахаас татгалзлаа

Шотландын “Селтик” клубын довтлогч Мусса Дембелег “Челси” авахаар сонирхож байсан хэдий ч энэ наймаа бүтсэнгүй. GFFN мэдээлснээр бол “Челси” түүний төлөө 35 сая фунт стерлинг төлөхөөр санал тавьсан ч “Селтик” зөвшөөрөөгүй юм байна.

Нөгөө талаар “Селтик” 5 саяыг нэмж нэхсэн гэсэн мэдээлэл бас байгаа юм. Тэгээд ч хоёр баг хоорондоо хэлэлцэж, энэ өвлийн солилцооны цонхоор наймаа хийгдэхгүй гэдэг дээр тохирсон бололтой. Тиймээс энэ наймаа ирэх зун болох магадлалтай байна.

Франц хөлбөмбөгч энэ улиралд “Селтик”-ын төлөө 38 тоглолтод оролцож, 20 гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгсөн ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.