ЛА Лейкэрс талбай дээрээ Дэнвер Наггетс багийг хожлоо

ЛА Лейкэрс талбай дээрээ Дэнвер Наггетс багийг хожлоо

Сүүлийн гурван тоглолтодоо ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр талбай дээрээ Денвер Наггетс багтай тоглолоо.

Тус тоглолтын эхний хагаст таван оноогоор тэргүүлж байсан Дэнвер гуравдугаар үед оноогоо бариулж таван оноогоор хожигджээ. Шийдвэрлэх үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн ч 116-120 харьцаагаар Лейкэрс хожил байгуулжээ.

Тус тоглолтод Ник Янг 23 оноо, ДиАнжело Рассел 22 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, Луй Уйллиамс 21 оноо, 7 дамжуулалтаар багаа хожилд хөтөлжээ. Харин эсрэг багаас Уйлсон Чандлер 26 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.