“Интер” Италийн цомын тэмцээнээс мултарлаа

“Интер” Италийн цомын тэмцээнээс мултарлаа

Италийн цомын тэмцээний ¼ шигшээн гурав дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Италийн алдарт “Интер” клуб талбайдаа “Лацио”-г хүлээж авсан ч 1:2-оор хожигдож, цомын тэмцээнээс мултарлаа.

Тоглолтын 20 дахь минутад Фелипе Андерсон тооны харьцааг нээсэн бол 56 дахь минутад Биглия торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Тэгвэл “Интер”-ээс 84 дэх минутад Брозович нэг гоол оруулжээ. Одоогоор “Наполи”, “Ювентус”, “Лацио” гэсэн гурван баг хагас шигшээд үлдлээ. Өнөө шөнө “Рома” болон “Чезена” клубүүд шөвгийн наймын тоглолтоо хийж, хагас шигшээн үлдсэн баг тодрох билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.