Икарди, Ибра болон Виери нарын амжилтыг давтлаа

Икарди, Ибра болон Виери нарын амжилтыг давтлаа

Италийн Сери А лигийн 20 дугаар тойргийн хүрээнд “Интер” клуб “Кьево”-г 3:1-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод “Интер”-ийн довтлогч Мауро Икарди гоолдсон. Ингэснээр Сери А лигт 20 тойргийн дараах байдлаар 15 гоолтой болж ирлээ.

Ингэснээр гурван улирал дараалан 15 гоолын босго давсан хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 2014-2015 оны улиралд 22 гоол оруулж, Лука Тонигийн хамтаар Сери А лигийн мэргэн бууч болсон. Харин 2015-2016 оны улиралд “Интер”-ийн төлөө 16 гоол оруулсан билээ.

Ингэснээр “Интер”-ийн төлөө гурван улирал дараалан 15 гоол оруулсан Златан Ибрахимович болон Кристиан Виери нарын амжилтыг давтлаа. Ибрахимович 2006-2007, 2007-2008, 2008-2009 оны улиралд 15, 17, 25 гоол оруулж байжээ. Харин Кристиан Виери 2000-2003 он хүртэл гурван улирал дараалан 18, 22, 24 гоол оруулж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.