Роналдо алдарт Уго Санчесын рекордыг давтлаа

Роналдо алдарт Уго Санчесын рекордыг давтлаа

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө “Севилья”-д хожигдож, ялагдаагүй цуврал нь өндөрлөсөн билээ. Энэ тоглолтод “Реал Мадрид”-ын довтлогч Роналдо торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан.

Ингэснээр Португал хөлбөмбөгч “Реал”-ын домогт тоглогч Уго Санчесын рекордтой зэрэгцлээ. Тодруулбал, Роналдо 11 метрийн торгуулийн цохилтоос 56 дахь гоолоо оруулж, Уго Санчесын амжилттай зэрэгцэж ирж байгаа юм. Роналдо энэ улиралд Ла лигт 13 тоглолтод оролцож, 12 гоол оруулаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.