А.Батсуурь, Г.Болдбаатар нар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

А.Батсуурь, Г.Болдбаатар нар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж саяхан 66 кг-ын жингийн гал гарсан барилдаанууд болж, шилдэг тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ.

Өнгөрсөн жилийн 66 кг-ын улсын аварга А.Батсуурь хоёрдугаар тойрогт залуу тамирчин н.Мөнхчулуунд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр барилдааны төгсгөлд үүрэх мэх хийх гэж байж оноо алдсанаар ялагдсан юм.

Харин энэ удаагийн улсын аваргад жин өгсч барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар 66 кг-ын шилдэг бөх Д.Алтансүхтэй барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Харин Д.Алтансүх шилдэг наймд үлдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.