Уэстбрүүк улирлын 20 дахь трипл даблиа гүйцэтгэлээ

Уэстбрүүк улирлын 20 дахь трипл даблиа гүйцэтгэлээ

Оклахома Сити Тандер багийнхан өнөөдөр Сакермэнто Кингс багийн талбайд зочлон тоглож 122-118 харьцаагаар Тандер ялалт байгуулжээ.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 32 оноо, 10 самбараас бөмбөг авч, 11 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж улирлын 20 дахь трипл даблиа гүйцэтгэжээ. Өнгөрсөн улиралд тэрбээр 18 трибл дабл гүйцэтгэж байсан бол энэ улиралд 42 тоглолтод нийт 20-ийг хийгээд байна. NBA-ын түүхэнд улиралд 20 трипл дабл хийсэн Оскар Робертсон, Уилт Чембэрлин нар байсан байна.

Харин түүнд Энис Кантер 29 оноо, 12 самбар, Виктор Олидипо 23 оноогоор тусалсан бол эсрэг багаас Димаркус Казинс 31 оноо, 10 самбар, 7 оновчтой дамжуулалт, Рүди Гей 22 оноо, 10 самбар, Деррон Коллисон 21 оноог авсан энэ нь хожиход хангалтгүй байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.