Рассел Уэстбрук 50 дахь трибл даблиа гүйцэтгэлээ

Рассел Уэстбрук 50 дахь трибл даблиа гүйцэтгэлээ

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Оклахома Сити Тандер талбай дээрээ Финикс Санс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 39-54 харьцаагаар Тандер тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг 19 болгож холдуулжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг ойртуулсан ч 101-114 харьцаагаар Тандер хожил байгуулжээ.

Тус тоглолтод Рассэлл Уэстбрүүк 26 оноо, 11 самбараас бөмбөг авч, 22 удаа оновчтой дамжуулалт өгч өөрийн замналынхаа 50 трипл-даблийг хийжээ. Мөн 614 тоглолтод 50 дахь удаа трибл дабл гүйцэтгэж хамгийн хурдан тус амжилтыг үзүүлсэн гурав дахь тоглогч болсон байна. Түүнээс өмнө Оскар Робэртсон ердөө 111 тоглолтод, Мэжик Жонсон 279 тоглолтод 50 дахь гурван-хоёртоо хийж байжээ. Мөн өөрийн замналынхаа хамгийн их оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.