“Ювентус” ойрын өрсөлдөгчөөсөө 7 оноогоор тасарлаа

“Ювентус” ойрын өрсөлдөгчөөсөө 7 оноогоор тасарлаа

Италийн Сери А лигийн 17 дугаар тойргийн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрог хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” талбайдаа араасаа нэхэж байгаа “Рома”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 42 оноотой болж, “Рома”-гаас 7 онооны илүүтэй болж байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 14 дэх минутад Игуаин оруулсан байна. Ингэснээр тэрбээр Сери А лигт энэ улиралд 10 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын 4 дүгээр байрт бичигдэж байна.

Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Милан” клуб талбайдаа “Аталанта”-г хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 33 оноотой болж, “Рома”-гийн шилэн дээр дарж ирж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.