“Севилья” хоёрдугаар байр руу орж ирлээ

“Севилья” хоёрдугаар байр руу орж ирлээ

Испанийн Ла лигийн 16 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байсан “Севилья” клуб талбайдаа “Малага”-г хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 33 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Өнөөдөр “Барса”-гийн тоглолтоос шалтгаалж байр ухрах боломжтой.

Тоглолтын 25, 28 дахь минутад Вьетто хоёрыг оруулсан бол Бен-Йеддер 34, Витоло 35 дахь минутад нэгийг нэмжээ. “Севилья”-гийнхан ердөө л 10 минутын дотор асуудлыг шийдсэн. Тэгвэл 61 дэх минутад Адиль Рами улаан авч, талбайн эзэд хүн дутаа хоцорсон. Түүний дараа 65 дахь минутад “Малага”-гаас Сандро Рамирес нэр төрийн ганц гоол оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Спортинг Хихон 1-3 Вильярреал

Атлетико 1-0 Лас-Пальмас

Гранада 0-2 Реал Сосьедад

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.