“Челси”, “Манчестер Юнайтед” хожлоо

“Челси”, “Манчестер Юнайтед” хожлоо

Английн премьер лигийн 17 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойргийн салхийг хагалж, хүснэгтийг тэргүүлж байгаа “Челси” клуб “Кристал Палас”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авч, 43 оноотой болсноор тэргүүн байраа улам баталгаажууллаа. Одоогоор араасаа яваа багаас 9 оноогоор тасарч байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Диего Коста оруулж, 13 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Тэгвэл энэ тойрогт “Манчестер Юнайтед” клуб “Вест Бромович”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 30 оноотой болж, зургадугаар байрт бичигдэж байна. Энэ тойрогт “Арсенал”, “Манчестер  Сити”-гээс авахуулаад томчууд хоорондоо тоглоно. Нэг нь, эсвэл хоёулаа оноо алдах магадлалтай. Тиймээс “Улаан чөтгөрүүд” тун чухал ялалт авч байгаа юм.

Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёрыг гоолыг 5, 56 дахь минутад Ибрахимович оруулжээ. Ингэснээр 11 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Вест Хэм 1-0 Халл

Сандерланд 1-0 Уотфорд

Сток Сити 2-2 Лестер

Мидлсбро 3-0 Суонси

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.