Стефэн Карри домогт Стив Нэшийг гүйцлээ

Стефэн Карри домогт Стив Нэшийг гүйцлээ

NBA-ын талбайд өнөөдөр таван тоглолт болсон бөгөөд Голдэн Стэйт Уорриорс баг Минносато Тембэруолвз багийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 60-58 харьцаагаар Уорриорс илүүрхсэн ч гуравдугаар үед ердөө 18 оноог авч өрсөлдөгч багтаа 30 оноог алджээ. Харин шийдвэрлэх үеийн дундаа орж байхад оноог гүйцэж, илүү гарсан бөгөөд 116-108 харьцаагаар Уорриорс улирлын 21 дэх хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Клэй Томпсон 30 оноо, Кэвин Дурант 22 оноо, 8 самбараас бөмбөг авч, Стефэн Карри 22 оноог авчээ. Карри холын зайнаас таван удаа шидсэнээс хоёрыг нь оруулж өөрийн замналынхаа 1686 дахь шидэлтээ амжилтай болжээ. Тэрбээр домогт Стив Нешийг гүйцэж NBA-д 16-рт бичигдэж эхэлжээ. Түүний өмнө Дирк Новицки 1707, Ж.Р Смит 1715 холын шидэлт амжилтай болгосон байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.