Ибрахимович клубын төвшинд 700 дахь тоглолтоо хийлээ

Ибрахимович клубын төвшинд 700 дахь тоглолтоо хийлээ

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын довтлогч Златан Ибрахимович премьер лигийн 15 дугаар тойрогт “Тоттенхэм”-ийн эсрэг гараанд гарсан билээ. Ингэснээр Швед эр клубын төвшинд замналынхаа 700 дахь тоглолтод оролцож байгаа юм.

Тэрбээр “Мальмо” клубын төлөө 47 тоглолтод оролцож байсан бол “Аякс”-т 110, “Ювентус”-т 92, “Интер”-т 117, “Барселона”-д 46, “Милан”-д 85, “ПСЖ”-д 180 тоглолтод оролцжээ. Харин “Манчестер Юнайтед”-д ирээд 23 тоглолтод оролцсон байна. Өдгөө 35 настай довтлогч 700 тоглолтод оролцохдоо 405 гоол оруулчихаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.