“ПСЖ” талбайдаа “Ницца”-тай тэнцлээ

“ПСЖ” талбайдаа “Ницца”-тай тэнцлээ

Францийн Лиг 1-ийн 17 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийн тэргүүн байрын төлөө ширүүн өрсөлдөж буй Парис хотын “ПСЖ” болон “Ницца” клубүүдийн тоглолт боллоо. Энэ тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцсэнээр “Ницца” 40 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдэж чадсан юм.

Харин “ПСЖ” 36 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 32 дахь минутад Сипрьен тооны харьцааг нээсэн бол Плеа 45 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл “ПСЖ” клубээс Кавани 46, 60 дахь минутад дубль хийж, багтаа нэг оноо авчирсан байна. Мөн тэрбээр энэ тойрогт хоёрыг оруулснаар 16 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж эхэллээ.

Бусад тоглолтын үр дүн

Лион 1-0 Ренн

Сент-Этьен 1-0 Генгам

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.