Уэстбрүүкийн 7 дараалсан трибл-дабл зогсч, баг нь талбайдаа Селтиксийг буулган авлаа

Уэстбрүүкийн 7 дараалсан трибл-дабл зогсч, баг нь талбайдаа Селтиксийг буулган авлаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Долоо дараалсан трибл дабл хийгээд байгаа Рассель Уэстбрүүк тэргүүтэй Оклахома Сити Тандер талбай дээрээ Бостон Селтиксийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 43-39 харьцаагаар Бостон хожсон бол гуравдугаар үед хоёр баг энэ тэнцүүхэн тоглож дөрвөн онооны илүүгээр Бостон илүүрхжээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Тандер оноог барьж илүү гарсан бөгөөд 96-99 харьцаагаар Тандер ялалт байгуулж, улирлыг 15 хожил, 9 хожигдолтой өрнөд бүсэд 6-рт эрэмбэлэгдэж байна. Харин эсрэг нь 13 хожил, 11 хожигдолтой дорнод бүсэд 6-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 37 оноо, 12 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалтыг үзүүлж долоо дараалсан трибл дабл нь зогссон байна. Харин эсрэг багаас Ол Хорвард 19 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.