Месси “Барселона”-гийн төлөө 550 дахь тоглолтдоо оролцлоо

Месси “Барселона”-гийн төлөө 550 дахь тоглолтдоо оролцлоо

Испанийн алдарт “Барселона” клуб Ла лигийн 15 дугаар тойргийн хүрээнд “Осасуна”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авсан билээ. Тоглолтын 59 дэх минутад Луис Суарез тооны харьцааг нээсэн бол Месси 72, 90 дэх минутад хоёрыг оруулсан.

Тэрбээр энэ удаад талбайд гарснаар “Барселона”-гийн төлөө 550 дахь тоглолтдоо оролцсон юм. Ингэснээр тэрбээр Мигель Бернардо Бьянкеттигийн 549 тоглолтод оролцсон амжилтыг давж гарлаа.

Одоо түүний дээр хамгийн олон тоглолтод оролцсон гурван тоглогч л бичигдэж байна. “Барса”-гийн домогт хагас хамгаалагч Шави 767 тоглолтод оролцсон бол Андрес Иньеста 605, Карлес Пуйол 593 тоглолтод оролцжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.