Лу Уйллиамс NBA-ын түүхэнд бичигдлээ

Лу Уйллиамс NBA-ын түүхэнд бичигдлээ

Лос Анжелес Лейкэрс баг улирлыг гайхалтай эхлүүлж байсан ч гол тоглогчид нь бэртэж сүүлийн таван тоглолтодоо хожигдоод байгаа. Тэгвэл тус багийн сэлгээнээс тоглож байгаа Лу Уйллиамс сүүлийн дөрвөн тоглолтод сэлгээнээс гаран тоглож Мемфис Гриззлисээс 40, Юта Жаззаас 38, Хьюстон Рокетсоос 24, Финикс Сансаас 35 оноог авсан байгаа билээ.

Харин NBA-д 1970-71 оны улирлаас эхлэн гараа болон сэлгээнээс тоглогчдыг бүртгэж эхэлсэн бөгөөд үүнээс хойш түүн шиг сэлгээнээс гарч дөрвөн тоглолтод 137 оноо авсан тоглогч байхгүй аж.

Мөн тэрбээр 2015 онд Торонто Репторс багт тоглож байхдаа шилдэг сэлгээний тоглогч болж байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.