“Реал” 35 тоглолт дараалан хожигдолгүй байж, багийн рекордоо эвдлээ

“Реал” 35 тоглолт дараалан хожигдолгүй байж, багийн рекордоо эвдлээ

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Ла лигийн 15 дугаар тойргийн хүрээнд талбайдаа “Департиво” клубтэй тулсан. Энэ тоглолтод Эзэн хааны баг өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, ээлжит ялалт байгуулсан юм. Ингэснээр 35 тоглолт дараалан хожигдолгүй байж, багийнхаа өмнө нь тогтоож байсан рекордыг эвдлээ.

1989 онд Лео Бенхаккер “Реал”-ыг дасгалжуулж, 34 тоглолт дараалан ялагдаагүй гэсэн агуу амжилтыг гаргаж байсан юм. Тэгвэл Зидан “Реал”-ын хамтаар энэхүү амжилтыг эвдэж, 35 тоглолт дараалан хожигдоогүй амжилтыг гаргалаа. Одоо түүний өмнө Луис Энрике “Барса”-гийн хамтаар 39 тоглолт хожигдоогүй явсан цувралыг эвдэх үлдээд байна.

“Реал” хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд Аваргуудын лигийн ¼ шигшээд “Вольфсбург” клубт 2:0-ээр хожигдсон. Түүнээс хойш ялагдал гээчийг амсаагүй явна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.