Варди “Лестер”-ын төлөө премьер лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо

Варди “Лестер”-ын төлөө премьер лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо

Английн премьер лигийн 15 дугаар тойргийн хүрээнд “Лестер” талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авч, 4:2-оор буулгаж авсан билээ. Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтод шилдгүүдээ амраасан “Лестер” ийн чансаагаа харуулж, хамгийн хүчтэй өрсөлдөгчийнхөө нэгийг зажилахгүй залгилаа.

Энэ тоглолтод Жейми Варди хет-трик хийж, өөрийгөө байгаа шүү гэдгийг мэдрүүлсэн. Мөн тэрбээр “Лестер”-ын төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо. Өдгөө 29 настай Варди багийнхаа төлөө 34 гоол оруулж, 33 гоолтой байсан Эмил Хески болон Маззи Иззет нарын амжилтыг давж гарсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.