Өнгөрсөн сарын шилдгээр Уэстбрук, Жеймс нар тодорлоо

Өнгөрсөн сарын шилдгээр Уэстбрук, Жеймс нар тодорлоо

NBA-ын шинэ улирал эхлээд сар болжээ. Тэгвэл өнгөрсөн сарын шилдэг тамирчид тодорсон бөгөөд Дорнод бүсээс Клевлэнд Кавалерс багийн Леброн Жеймс, өрнөд бүсээс Оклохама Сити Тандер багийн Рассель Уэстбрук нар тодорчээ.

Уэстбрукын энэ улиралд гайхалтай байж тав дахь трибл даблий өнөөдөр хийсэн бөгөөд өнгөрсөн сард 31.2 оноо, 11.3 оновчтой дамжуулалт, 10.5 самбараас бөмбөг авалт дундчилж, баг нь 12 хожил, 8 хожигдолтой өрнөд бүсэд 6-д бичигдэж байна.

Харин Жеймсын хувьд баг нь 13 хожил 3 хожигдолтой бөгөөд өнгөрсөн сард 23:5 оноо, 9.3 дамжуулалт, 8.1 самбараас бөмбөг авалт дундчилж сарын шилдэг болжээ. Мөн 27 мянга дахь оноогоо авч NBA-ын бүх цагийн үед 16-д эрэмбэлэгдэж эхэлжээ.

Мөн шилдэг дасгалжуулагчаар Клевлэнд Кавалерсын Тайрон Луй дорнодоос шалгарсан бол өрнөдөөс Голдэн Стэйт Уорриорс багийн Стив Керр шалгарчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.