Уэстбрук таван тоглолт дараалж трибл дабл гүйцэтгэлээ

Уэстбрук таван тоглолт дараалж трибл дабл гүйцэтгэлээ

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Оклахома Сити Тандер талбай дээрээ Нью-Орлэйн Паликанс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 41-49 харьцаагаар Тандер тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 12 болгожээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг Паликанс дөрөв болгож ойртуулж чадсан ч үүнээс илүүг ойртуулж чадалгүй 92-101 харьцаагаар хожигджээ.

Тус тоглолтын гуравдугаар үе дуусахад Рассел Уэстбрук тав дараалсан трибл даблиа гүйцэтгэсэн байсан бөгөөд 28 оноо, 17 самбараас бөмбөг авч, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэж улирлын 10, өөрийн замналынхаа 47 дэх трибл даблиа гүйцэтгэжээ. 1989 оноос хойш анх удаа тав дараалсан трибл дабл хийсэн тоглогч болсон бол тус амжилтыг Майкл Жордан долоон тоглолт дараалж хийснээр эзэмшдэг ажээ.

Харин эсрэг багаас Энтони Дэвис 37 оноо, 15 самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.