“Манчестер Юнайтед” Кейнд долоо хоногт 150 мянган фунтын цалин өгөхөд бэлэн
Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейныг худалдаж авахаар сонирхож эхэлжээ. Squawka-гийн мэдээлж байгаагаар “Улаан чөтгөрүүд” эдүгээ 23 настай англи эрд долоо хоногийн 150 мянган фунтын цалин өгөхөд бэлэн байгаа ажээ.
Тэрбээр одоогоор Лондоны багаас долоо хоногтоо 60 мянган фунтын цалин авдаг юм байна. Гэхдээ “Тоттенхэм” түүний долоо хоногт 100 мянган фунт авах хүсэлтийг хүлээж аваад байгаа ч одоохондоо цалин нэмэх талаархи хэлэлцээр түр зогсоод байгаа аж.
Өмнө нь “Манчестер Юнайтед” клуб Харри Кейны төлөө 50 саяыг төлөхөд бэлэн байгаа талаар мэдээлэл гарч байсан. Түүний “Тоттенхэм”-тэй байгуулсан гэрээ 2020 оны зун дуусах учиртай. Одоогоор Кейныг “Реал”, “Байерн”, “Челси” болон “Манчестер Сити” клубүүд сонирхож байгаа билээ. Харри Кейн одоогоор Английн премьер лигийн 6 тоглолтод оролцож, 3 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.