Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал нутгийн бөх комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил барилдаж дөрөв дэх даваагаа авлаа. Тэрбээр өчигдөр сүмогийн түүхэнд 1000 даваа авсан гурав дахь бөх болсон билээ. Харин мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-1 барилдаж байгаа Аояаматай барилдаж даван гурван даваа нэг унаатай болсон бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашири-2 барилдаж байгаа Кайсэтэй барилдаж дөрөв дэх учраа бөхөө өвдөг шороодууллаа.
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал маэгашири-1 барилдаж байгаа Точиозантай, Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-3 барилдаж байгаа Эндотай, Какүрю М.Ананд секиваки Окиномитой барилдана
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 3-1
Ёкозуна Какүрю М.Ананд 4-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-2
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 2-2
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-1
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-4
Маэгашири-11 Ичиножу А.Ичинноров 2-2
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.