NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Бруклин Нетс багтай тоглолоо.
Тоглолтын эхний үед Нетс хоёр оноогоор тэргүүлсэн бол хоёр болон гуравдугаар үед арван оноог илүү авснаар хожигдож дуусгажээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Нетс оноог ойртуулах гэж хичээсэн ч Лейкэрсийн залуучууд тухай бүрт нь хариуг нь барьж байснаар 118-123 харьцаагаар улирлыг долоо хожил, таван хожигдолтой өрнөд бүсийн долоод бичигдэж байна.
Тус тоглолтод Жулиус Рендл 17 оноо, 14 самбараас бөмбөг авч, 10 оновчтой дамжуулалтыг үзүүлж өөрийн замналынхаа хоёр дахь трибль даблийн амжилтыг үзүүлжээ. Харин эсрэг багаас Брук Лопез 30 оноог авчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.