Рүүни уучлал гуйлаа

Рүүни уучлал гуйлаа
Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рүүни шигшээ багийн тоглолтын дараа гаргасан үйлчдлийнхээ төлөө уучлал гуйжээ.  Учир нь The Sun сонин “Манчестер Юнайтед”-ын ахлагчийн согтуу байгаа зургийг нийтэлсэн юм. 
 
“Уэйн өөрийнх нь согтуу зураг нийтлэгдсэнд фэнүүдээсээ уучлал гуйсан. Хэдийгээр тэр амарч байсан ч гэсэн ийм байдалтайгаар зургаа сонин дээр гаргах  ёсгүй хүн гэдгээ тэр ойлгож байгаа.   
 
Рүүни шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт болон Английн хөлбөмбөгийн холбооны техникийн захирлаас уучлал гуйсан. Мөн тэр энэ зургийг үзсэн залуу хөгжөөн дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүссэн” хэмээн түүний агент мэдэгджээ. 
 
Тэрбээр Испанитай хийсэн нөхөрсөг тоглолтын дараа зочид буудлын бааранд үүр цайтал архи уужээ. Улмаар согтуу байхдаа сэтгүүлчдийн дуранд өртчихсөн нь ийм байдалд хүргэсэн байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.