Де Хеа 60 саяын үнэтэй

Де Хеа 60 саяын үнэтэй

Хэрэвзээ “Манчестер Юнайтед”-ын хаалгач Давид Де Хеа өөр багт шилжихээр болбол ямар үнэ хүрэх талаар мэдээлэл гарчээ. Marca-гийн мэдээлж байгаагаар “Улаан чөтгөрүүд” Испани хаалгачтай жилийн өмнө 2019 оныг дуустал гэрээгээ сунгахдаа түүнийг худалдах үнэ 60 саяас доошгүй байна гэсэн заалтыг гэрээндээ оруулж өгсөн аж.

Энэ дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хаалгачдын рекорд үнэ юм. Өнгөрсөн зун Де Хеа “Реал Мадрид” руу явах шахсан ч эцсийн мөчид бүтээгүй билээ. Тэгвэл одоо түүнийг авахаар санаархах баг 60 саяыг төлөх шаардлагатай болох юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.